Даян уул
*Отгонтэнгэр уулын баруун гарт Цагаан, Хөх хэмээх хоёр нуурын хооронд
орших далайн
төвшнөөс дээш 2908м-н өндөрт өргөгдсөн урд хойд Даян хэмээх хоёр оройтой сүрлэг нуруу,
мөргөлчдийн уламжлалт өргөлийн газар бөгөөд хэд хэдэн
овоотой.
Очирваань бурханд мөргөх хүмүүс голдуу энэ уулан дээр гардаг учиртай. Эндээс дөрвөн зүг найман зовхис алган дээр мэт харагдана. Монголчууд эртнээс нааш "Даян дээрээс дэлхий харагдана" гэж цэцэлсээр иржээ. Даян дээр гарч Очирваань хайрханаа харсан хүний хийморь сэргэж тэр жилдээ ажирдаггүй гэлцдэг. Эндээс өндөр уулын бүсийн байгалийн сайхныг, мөн нууруудыг харж болно. Уул өөд өгсөх тусам мод нь намхан болж хөх асгууд хөндөлдөн явахад бэрхтэй болно. Сибирийн тошлог, ямаан сэрдэг, хурган засаа, алтан гагнуур, далан хальс, ханлин, балжингарав зэрэг ховор эмийн ургамлууд олноор ургана. Мөн энэ уулын оройд Вансэмбэрүү цэцэг* ургадаг. /* - Вансэмбэрүү гэдгийг үзнэ үү/

Даян уулын асга хадтай өндөр хярыг мацсаар оройд нь гарахад засаад тависан идээ мэт аварга том цохио дүнхийж, хадаг яндар болсон овоо, түүний цаанаас Отгонтэнгэр хайрханы зулай харагдана.
Эндээс өндөр уулын бүсийн байгалийн сайхныг, мөн нууруудыг харж болно. Түүнчлэн энд өндөр уулын бүсийн ургамлын аймгийн төлөөлөл болон тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогийг харуулж чадахуйц олон зүйлийн ургамал ургана.
*Эх сурвалж Т.Батчулуун
АЛДАРХААНЫ БАЙГАЛИЙН УРЛАН
No comments:
Post a Comment