Отгонтэнгэр
Хангайн нурууны Ноён оргил
Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэж 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж
байхаар зарлигдаж иржээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад
Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг.
Очирваанийг тойрсон 8 цэнгэг
нуур буй. Эдгээр нуурууд нь тахилын найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы
зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад
бий. Түүнийг мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн
домог буй.
Отгонтэнгэр хайрханы баруун урд
байх Бадархундага нуурын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад
дундардаггүй, дүүрээд бас хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан мэлтэлзэнэ.
Отгонтэнгэр хайрхан түүний
ойролцоох уулсыг оролцуулан 955 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг 1992 онд
төрийн хамгаалалттай дархан цаазат газар болгожээ.
Отгонтэнгэр уулыг онгоцоор нар
зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдах
агаад энэ уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр
өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх
цастай билээ.
No comments:
Post a Comment