Отгонтэнгэрийн ойр орчмын нутаг нь мөстлөгийн
үеэс бүрэлдэн тогтсон, хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Өндөр
уулын байгалийн
байдал, мөлийсөн оройтой уул нурууд болон олон тооны нуур
зэрэг нь эртний
мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур
тунадас унах нь эндээс эх авдаг
олон голуудын ундрагын гол эх үүсвэр болно.
Отгонтэнгэр уулаас олон гол эх авч урсдагийн
дотор хамгийн алдартай Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр
Богдын гол юм.
Эдгээр голууд нь баруун Монголын томоохон нууруудыг тэтгэдэг Завхан голд цутгадаг.
No comments:
Post a Comment