Wednesday, March 14, 2012


ЦАСНЫ БАРС БУЮУ ИРВЭС



                Манай аймгийн Отгон сумын нутагт голчлон тархсан цасны барс буюу ирвэс хэмээх ховор сайхан амьтны тухай мэдээлэл орууллаа.


Ховор (ОУБХХ) [1]

Аймаг:
Хүрээ:
Дэд хүрээ:
Анги:
Баг:
Овог:
Дэд овог:
Pantherinae
Төрөл:
Uncia
Жон Эдвард Грэй, 1854
Зүйл:
Ирвэс
Латин нэршил: Uncia uncial  Шребер, 1775

Тархалтын зураг

  • Panthera uncia (Шребер, 1775).[1]
  • P. u. baikalensis-romanii (Медведев, 2000)
  • P. u. irbis (Ээрэнберг, 1830)
  • P. u. schneideri (Зуковский, 1950)
  • P. u. uncioides (Хорсфийлд, 1855)

          *Амьтан судлаачид нийтдээ 20 гаран зүйлийн ирвэсийг бүртгэсэн байдгаас Монголд байдаг ирвэсийн зүйлийг шинжлэх ухаанд цасны ирвэс гэж нэрлэдэг юм байна. Дугараг хар толботой боловч суунагласан хүрэн саарал арьстай энэ амьтны үс нь урт, өтгөн саглагар, ялангуяа хэвлийнхээ хавиар 12 см хүртэл урт байдаг. Биеийн жин 27-54 кг, урт 74–130 см-ийн хооронд хэлбэлзэнэ. Сүүл нь бараг биеийнхээ хэмжээний урттай байх нь элбэг гэнэ. Хөгшин хүчтэй ирвэс 75 хүртэл килограмм жинтэй байж болох боловч голдуу 2 дахин бага байдаг.

          Ирвэс уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайн дахь үс нь эгц өндөр хад хясаа, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг аж.

Ирвэс нь Алтай, Памир, Тянь-Шань, Төвд, Гималай, Монголын өндөр ууланд амьдарна. Зун 4000, тэр ч байтугай 6000 метрийн өндөрт тааралдаж болно. Өвөл туурайтан амьтдын хойноос даган 1800 метр, зарим газар 600 метр хүртэл бууж ирдэг. Ирвэс их газар эзэмшдэг бөгөөд бусад өрсөлдөгч барсыг тэндээ оруулдаггүй. Хэрэв ирвэс бөөнөөрөө сүрэглэн хамт ан хийж явбал эр, эм ирвэс юм уу эсвэл эм нь өсөж том болсон зулзагануудтайгаа явж байна гэсэн үг юм. Ирвэсийн ердын амьдардаг газар нь балуу модны бут сөөг, мөнх цасны хязгаарын нүцгэн хавцлууд юм.

Ирвэс ямар нэгэн хавцал дээр юм уу эсвэл хавцал доор нуугдан хэдэн цагаар аргаль, янгирыг харуулдана. Ер нь хулганаас аваад сарлаг хүртэлх амьтдын алиныг нь ч барьж иддэг. Олз руугаа мөлхөн дөхөж очсоноо асран хурдан үсрэн харайна. Ирвэс нь нэг харайлтаараа 6 м буюу түүнээс хол харайна. Ирвэс бүрэнхий харанхуйд ан хийх бөгөөд хааяа өдрийн цагаар ангуучилна. Агуй, хадны хавцал, заримдаа өндөр биш модонд байгаа тасын хуучин үүрэнд ч амарна.

Дөрвөөс зургадугаар сард хоёр гурав, хааяа тав хүртэл зулзага төрүүлнэ. Зулзаганууд эхний өдрүүдэд эх нь хэвлийгээсээ зулгаан авч үүрэндээ дэвссэн зөөлхөн үсэн дээр бие биерүүгээ шахан хэвтэнэ. /Муурын төрлийн амьтны хувьд маш ховор зан авир юм./ Зургаагаас ес дэх өдөр зулзаганууд нүдээ нээх бөгөөд арав дахь өдрөөс эхлэн итгэл муутай боловч үүрэн дотроо мөлхөж эхэлдэг. Гэхдээ үүрээ орхидоггүй.

Төрснөөсөө хойш хоёр сарын дараа зулзган ирвэсүүд үүрнээсээ болгоомжтойхон гардаг. Олзтой ирсэн эхийгээ үүрнийхээ дэргэд тосон уулзаж бие биетэйгээ зодолдон хэсэг хэсэг мах булаацалдана. Долоо, наймдугаар сард эхийнхээ хамт анд явна.  Өвөл болохоор залуу ирвэсүүд эхтэйгээ хамт амьдардаг. Эцэг нь тэдэнтэйгээ нийлж болно.

Ирвэс ямар ч махчин амьтанд байдаггүй урт, үслэг сүүлтэй. Эх ирвэс зулзагануудтайгаа унтах үедээ биедээ наалдуулан шахаж ноолууран хөнжлөөр хучих мэт дээрээс нь сүүлээрээ хучдаг ажээ. Ирвэсийн амьдардаг газар ялангуяа шөнөдөө их хүйтэн байдаг.

Маш гоёмсог, өтгөн үстэй арьсанд нь болж ирвэсийг газар сайгүй агнадаг. Олон улсын худалдааны байгууллагуудын тохиролцсоноор түүний арьсыг худалдахыг хориглосон хэдий боловч дэлхийн зах зээл дээр ирвэсийн арьсыг зарсаар байна.

Хүн бүр олж хараад байх боломжгүй энэхүү байгалийн зэрлэг амьтаныг 1972 онд “Дэлхийн Зэрлэг Амьтан Хамгаалах Сан”  устаж үгүй болж буй амьтны жагсаалтанд оруулснаас хойш 40 жил өнгөрсөн боловч түүний эх дэлхий дээрх тоо толгой, цаашид оршин байх эсэх нь өнөө хүртэл төдийлөн баталгаатай бус байна.

          Том бие болон бусад зарим нэг төрөл байдлаараа том муур /бар, арслан, чирвэс/ -ын төрлийн амьтадтай төсөөтэй боловч жижиг муурын бүлэгт байдаг амьтдын зан төрхөөс ямар нэгэн зүйл байдаг. Жишээ нь сайхан зантай үедээ хүржигнэнэ. Судалгаанаас үзэхэд хоолойнд байдаг архирахад шаардлагатай морфологийн нэгэн шинж байдаггүй учир архирч чаддаггүй гэнэ.



*Эх сурвалж И.Акимушкин
Байгалийн сонин хачин




ШИЛҮҮС



  Аз жаргалаар дүүрэн бага нас минь миний амьдралын чимэг байж дээ гэж дандаа бодогддог юм. Намайг 11 настай байхад манайд нэг шилүүсний зулзага байдаг байлаа. Бид нар энүүхэн Солооны аманд зусаж байсан хөгшин аавындаа очоод буцаж явтал замд нэг хөөрхөн амьтан таарсан нь бидний Жижгээ гэж нэрлэсэн шилүүсний зулзага юм. Эхээсээ төөрсөн тэр амьтныг аав минь их л зүтгэл гаргаж байж барьж өгсөн дөө. Тэгээд хашаандаа жижигхэн тоосгон оромж бариад тэндээ Жижгээгээ байлгадаг байлаа. Зэрлэг амьтан болохоор ерөөсөө нялхаддаггүй, сүртэй хүжигнэсэн дуутай тэр амьтнаас айгаад арын гудамны зуудаг нохой хүртэл манай хашаанаас холуур явна. Эрэгтэй дүү нар маань өглөөний нарнаар л Жижгээгээ харна гээд гадаа сууна. Өглөөний наранд өөрийгөө ээдэг байсан юм болов уу даа, тоосгон байшин дээрээ сууж байдагсан. Хөөрхийг улсын циркт өгсөн боловч нохойд бариулсан гэсэн хэл ирсэн юм даа. Хангайн амьтан хангайдаа л байж баймаар юм байна лээ.

Тэгээд Жижгээгээ дурсаж шилүүсний тухай материал орууллаа. Ер нь бол амьтаны тухай булан гаргаж мэдээлэл байнга оруулж байх санаа төрлөө.
 
Дэлхийд нийт 69 зүйлийн зэрлэг мий амьдардгаас арслан, бар, ирвэс гэх мэт барсын төрлийн долоо, шилүүс мануул гэх мэт мийн төрлийн 62 зүйл мий байдаг байна. Манай оронд барсын төрлөөс ирвэс, мийн төрлөөс шилүүс /Lynx lynx/, мануул, цоохондой гэсэн дөрвөн зүйл зэрлэг мий Монгол оронд тархан амьдардаг.



Шилүүс богино сүүлтэй, чихнийхээ үзүүрт туг хар үстэй байдгаараа өвөрмөц. Хүзүүнийхээ дор зангиа шиг харагддаг өрөвлөгтэй. Том хавтгай тавхайтай байдаг нь цасан дээр явахад зохимжтой бөгөөд нүүрэндээ урт сахалтай. Биеийн өнгө дунд зэргийн хүрнээс, алтлаг, хул ухаа цагаан өнгөтэй, хааяа ялангуяа мөчин дээрээ бараан хүрэн толботой. Шилүүсийн бүх зүйл цээж, гэдэс, хөлнийхөө дотор талд цагаан үстэй. Мөн шилүүсийн өнгө, үсний урт, тавхайн хэмжээ цаг уурын бүсээс хамааран өөр өөр байна.


Бусад муурын овгийн амьтдыг бодвол шилүүс байгальд орших үедээ амьтан, хүнд аюултай амьтан боловч гаршуулсан тохиолдолд гэрийн муур шиг дасдаг ажээ.



Аймаг:
Хүрээ:
Дэд хүрээ:
Анги:
Баг:
Овог:
Дэд овог:
Felinae
Төрөл:
Шилүүс Кэрр, 1792

Felis lynx Линней, 1758 
Шилүүсний зүйлүүдийн нийт тархалт.

 


Зүйл

Lynx lynx
Lynx canadensis
Lynx pardinus
Lynx rufus